Шанхай хотыг 1949 оноос хойших хамгийн хүчтэй хар салхи дайран өнгөрчээ

Өнгөрсөн даваа гаргийн өглөө Хятад улсын стратегийн гол бүс нутаг, санхүүгийн төв Шанхай хотыг Бебинка далайн хар салхи дайран өнгөрчээ. Байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар бүс нутгийн 400 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлснээс гадна хэд хэдэн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоосон байна.

Бебинка далайн хар салхи секундэд 40 метрийн хурдтайгаар Шанхай хотыг нөмөрч, сүүлийн 75 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй гамшигт үзэгдэл бүртгэгдсэн байна.

Мөн тус хотын захиргаа далайн зорчих хөдөлгөөнийг зогсоож 56 мянган аврагчийг гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд дайчилсан байна.

Хамгийн сүүлд Шанхай хотыг 1949 онд Глориа нэртэй хар салхи дайран өнгөрч байжээ.

Өнөөдөр буюу Мягмар гаргийн байдлаар оршин суугчдын амь нас эрсдээгүй болохыг холбогдох албанаас мэдээлсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Яги хэмээх хар салхи Япон болон Хятадын өмнөд эргийн гурван муж, Хонконг, Хайнань арлыг дайран өнгөрсөн юм. Энэ хар салхины уршгаар Хятад улсад 4 хүн, Япон улсад 8 хүн амь эрсдэж, нийтдээ хоёр улсад 500 сая ам.долларын дэд бүтцийн хохирол дагуулжээ.