Энэ онд нийслэлээс нийт 260 орчим тэрбум төгрөгийг зам засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн.улмаарнийслэлийн хэмжээнд 87 байршилд 162.3 км авто зам шинэчилэх ажил хийгдэж байгаа.тэгвэл иргэдийн зүгээс бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ амралтын хугацаанд бус хичээл сургууль эхлэх ачааллын үеэр хийдэг нь тэдэнд хүндрэл учруулж байгааг хэлж байна.зам засварын ажлаас шалтгаалан замын хөдөлгөөн ердийн үеээс 2-3 дахин нэмэгдэж байгаа нь иргэд өдрийн 2-4 цагийг зам дээр өнгөрөөх болжээ. Иймд зарим иргэдийн зүгээс аль болох тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, ойрын зайнд алхах зэргээр өөрийн ажлаа зохицуулж байгаа талаар хэлсэн юм.
Нийт 87 байршилд зам засварын ажлыг хийхээс одоогоор 41 байршлын замыг засжээ. Өнгөрсөн хугацаанд амралтын өдрүүдэд тааруулан зам засвахрын ажлыг хийж байсан ч цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан ажлын өдрүүдэд тус ажлыг хийж гүйцэтгэх болжээ.мөн цаг агаараас гадна техник технологийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа талаар холбогдох албаныхан хэлж байна.
Цаашид дахин 40 орчим байршилд зам засварын ажил хийгдэх хүлээлттэй байна. Тэгвэл хэзээ ямар байршилд зам хаах мөн хэдий хугацаанд зам засварын ажил үргэлжлэх талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллага болон нийслэл хотын албан ёсны пэйж хуудсаар дамжуулж байгаа тул иргэд мэдээлэлтэй ойр байж хүлээцтэй хандахыг нийслэлийн замын хөгжлийн дарга Б.Одбаяр санууллаа.