2024 оны ээлжит ИТХ-ын сонгуульд 17.500 гаруй иргэн оролцохоор байна. Тэгвэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээлэл зөвлөмжийг өглөө. Тэгвэл одоогийн байдлаар орон нутгийн сонгуультай холбоотой зөрчлийн шинжтэй хэрэг 49 гэмт хэргийн шинжтэй 9 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр гомдлын дийлэнх нь сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад хууль бус сурталчилгаа явуулсан талаарх гомдол мэдээлэл юм байна. Маргаашаас эхлэн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Үеэр нэр дэвшигчид иргэдэд бэлэг сэлт тараах, үзвэр үйлчилгээг хөнгөлөлттэй явуулах зэрэг хууль бус үйлдэл ихэээр илэрдэг байна. Иймд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь чухал гэдгийг сануулж байна
УИХ-ын ээлжит сонгуулиар гардаг нийтлэг зөрчлийг дурдвал сурталчилгааны самбарыг урж гэмтээх, эвдэж сүйтгэх тохиолдол ихээр бүртгэгддэг байна. Иймд цагдаагийн байгууллагаас ногоон бүс төслийг эхлүүлжээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль ирэх сарын 11-ний өдөр болох юм. Тэгвэл энэ өдөр улс орон даяар өдөр архи согтууруулах ундааг худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох юм.