2025 оны төсвийн бодлогыг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлж өрхөд чиглүүлэхээр тодорхойлж байна

2025 оны төсвийн бодлогыг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх зэргээр тодорхойлж байгаа юм. Гэвч төсвийн орлого бүрдэхгүй байх эрсдэл, төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтыг эрэмбэлэх зэргийг анхаарах шаардлагатайг судлаачид сануулсаар байна.

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээндээ 14 мега төслийг ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Мөн 2025 оны төсвийн бодлогыг томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, өсөлтийг өрхөд чиглүүлэх, төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийг дэмжих агуулга дор тодорхойлоод байгаа юм. Гэвч төсвийн орлого бүрдэхгүй буюу нүүрсний орлого тасалдах болгоомжлол байгаа юм. Ийнхүү ирэх оны төсвийн хувьд эдийн засгийн чадавхыг сайжруулах, тогтвортой байлгах чиглэлд анхаарч төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгууллалтын бүтэц сайжирсан байгаа ч анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл байна. Ирэх оны төсвийн төсөлд нийт зардлыг 35.8 их наяд төгрөг, орлогыг 33.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар сангийн яам төлөвлөөд байгаа юм.