Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн с.зориг бусдын гарт амь үрэгдсэн өдөр. Өнөөдөр зориг агсаны хөшөөнд улс төрчдийн төлөөллүүд болон түүний гэр бүлийнхэн, журмын нөхөд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр бусдын гарт амиа алдсанаас хойш 26 жил өнгөрсөн ч өнөөг хүртэл хэргийн захиалагч, гүйцэтгэгч нарыг олж тогтоож чадахгүй улс төржүүлсээр байгаад түүний үзэл санаа нэгт журмын анд нөхдүүд нь харамсаж буйгаа илэрхийлж байна.
Санжаасүрэнгийн Зориг нь 1998 оны 10-р сарын 2-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм. Жил бүрийн энэ өдөр уламжлал ёсоор түүний хөшөөнд журмын нөхөд болон иргэд олон нийт хүндэтгэл үзүүлдэг. УИХ-д суудалтай АН-ын гишүүд түүний аллагын хэрэгтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Зөвхөн энэ өдөр түүнийг дурсаад өнгөрдөг байдлыг халж хэргийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү хэрэгтэй холбогдуулан УИХ болон Засгийн газрын зүгээс анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдсэн байдаг. Энэхүү ажлын хэсгүүд эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны явцтай танилцан, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулан УИХ-д танилцуулах төдийгүй ОУ-ын парламентад тайлагнахаар төлөвлэжээ.
Түүний аллагын хэрэгт иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг сэжиглэн яллагдагчаар татаж байсан ч өнгөрсөн жил Нийслэлийн прокурорын газраас тухайн тогтоолыг хүчингүй болгосон гэдгийг мэдээлж байсан.