ОХУ-ын тагнуулын байгууллага Ирландын хууль тогтоогчийг Кремлийн суртал ухуулгын элчээрээ сонгож, өөрийн талд ажиллуулахаар тохиролцсон тухай мэдээлэл ил болсон бай
ОХУ-ын тагнуулын байгууллага Ирландын хууль тогтоогчийг Кремлийн суртал ухуулгын элчээрээ сонгож, өөрийн талд ажиллуулахаар тохиролцсон тухай мэдээлэл ил болсон байна. Харин Ирландын Засгийн газрын тэргүүн Саймон Харрис “Энэ мэдээлэл нь үнэн боловч түүнийг огт гайхшруулаагүй” хэмээн хэвлэлд ярьжээ.

The Sunday Times сонины редакцийн олж мэдээлсэн баримт үнэн бодит болохыг Ирландын Засгийн газрын тэргүүн болон өөр хоёр ч өндөр дээд албан тушаалтан хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ Ирландын тагнуулын байгууллага болон Дотоод Хэргийн яам тус хууль тогтоогч нь Кремлийн агентуудтай харилцаа холбоо тогтоохдоо ямар ч гэмт хэрэг үйлдээгүй тул одоогоор түүнийг баривчлаагүй, яллагдагчаар татах эрх зүйн үндэс байхгүй гэдгийг Саймон Харрис хэлжээ. Мөн Оросын нөлөөлөгчөөр тодорсон хууль тогтоогчийг ил болгохгүй ч үйл бүрийг нь анхааралтай ажиглаж буйг тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Мөн түүний хэлснээр Украины дайн эхэлснээс хойш оху дэлхий нийтийн оюун санаа, үзэл сурталд нөлөөлөх өргөн хүрээний компанит ажлыг явуулж байгаа явдалд гайхаад байх зүйлгүй байна. Иймд Ирландын тусгай  ОУ-ын түншүүдтэйгээ хамтран үндэснийхээ аюулгүй байдалдаа туйлын ихээр анхаарал хандуулаад зогсохгүй Кремлийн нөлөөллийн компанит ажил түгшүүрийн зэрэгт хүрсэн гэж үзвэл хариу арга хэмжээ авахыг тэрээр уламжиллаа.

Эрэн сурвалжлах сэтгүүлчид Кремль Их Британи, Ирланд, Европын Холбооны харилцаанд сэв суулгахын тулд Брексит хөдөлгөөний үеэр буюу 2020 оноос эхлэн их хэмжээний бэлэн мөнгө амлаж улс төрчдийг агентаараа элсүүлж, улс төрийн үйл ажиллагаанд нь нөлөөлөх оролдлогоо тухайн үеэс идэвхжүүлсэн байж магадгүй тухай мэдээлэл цацсан байна.