АНУ-ын хар салхины үндэсний төвөөс Мексикийн буланг дайран өнгөрч байгаа Милтон хар салхи Флоридагийн эрэг рүү дөхөж байгааг анхааруулж, салхины хүчийг 5-р зэрэглэлд хамааруулсан буюу цар хүрээг хамгийн эрсдэлтэй, хүчтэй гэж үзжээ.
Мөн цаг уурын байгууллагаас тогтвортой салхины дээд хэмжээ цагт 280 километрт хүрч буйг мэдээллээ. АНУ-ын Зүүн Өмнөд хэсгийн оршин суугчид хелен хар салхи тус бүсийг дайран өнгөрч, 200 гаруй хүний амийг авч одсоны дараа ахин байгалийг гамшигт өртөх эрсдэлтэй нүүр тулж байна.
Хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт Милтон хар салхи Лхагва гаргийн орой Флоридагийн баруун эрэгт хүрч, хүчтэй шуурга дэгдээж, аадар бороо дагуулж болзошгүй байна. Флоридагийн амбан захирагч Рон Десантис Засгийн газрын албан тушаалтнууд хар салхины дайран өнгөрсний дараах аврах ажиллагаан ундны ус, хоол хүнсний нөөцийг сайтар бэлдсэнээ онцолжээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Милтон хар салхины хүчийг гуравдугаар түвшинд хүрсэн гэж тооцоолж байсан ч ердөө нэг хоногийн дараа түгшүүрийн зэрэг дөрөвдүгээр түвшинд хүрчсэн бол одоо 5-р түвшинд хүрсэн нь салхины хурд асар богино хугацаанд нэмэгдэж байгааг илтгэж байна. Тухайлбал сүүлийн 24 цагийн хугацаанд салхины хурд 150 км/цагаар нэмэгдсэн гэж тооцоолжээ. Өнгөрсөн сарын сүүлээр дэгдсэн Хелен хар салхины уршгаар АНУ-ын Зүүн Өмнөд эргийн 200 гаруй оршин суугч хэдийн амиа алдаад байгаа юм.