Өнгөрөгч Даваа гарагт Хамас зэвсэгт байгууллага Израилын газар нутагт халдан довтолсны уршгаар Газын зурваст өргөн хүрээг хамарсан мөргөлдөөн дэгдсэний нэг жилийн ойн хар өдөр тохиолоо
Өнгөрөгч Даваа гарагт Хамас зэвсэгт байгууллага Израилын газар нутагт халдан довтолсны уршгаар Газын зурваст өргөн хүрээг хамарсан мөргөлдөөн дэгдсэний нэг жилийн ойн хар өдөр тохиолоо. Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүст сэрэмжлүүлэх, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх, израилын түрэмгийллийг буруутгах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан байна.

Өнгөрсөн оны 10-р сарын 7-ны өдөр Хамас зэвсэгт байгууллагын гишүүд Израилын газар нутагт гэнэтийн агаарын цохилт өгч 1200 орчим хүний ​​аминд хүрч, 250 орчим хүнийг барьцаалснаар Газын зурвасын цуст мөргөлдөөн эхэлсэн юм. Израилын армийн хариу агаарын цохилт, хуурай замын цэргийн довтолгооны уршгаар Газын зурвасын 42 мянга орчим оршин суугч амь үрэгдэж, Палестины нийт хүн амын 90 орчим хувь нь буву 1.9 сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрчээ.

Даваа гарагт Европын томоохон хотуудад болон Вашингтон, Нью Йорк Жакартагаас Истанбул, Буэнос-Айрес хүртэлх хотуудад хүмүүс Израилын түрэмгийллийг буруутгахын сацуу Палестиныг тусгаар тогтнолыг дэмжсэн жагсаал зохион байгуулжээ.

10-сарын 7-нд буюу өчигдөр Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Йерусалим дахь "Төмрийн сэлэм" дурсгалын хөшөөнд лаа асааж, амь үрэгдсэн иргэдийнхээ төлөө Хамас-ын барьцаанд байгаа иргэдээ суллах амлалтыг өглөө. Энэ арга хэмжээнд Хамас-ын барьцаанд буй Израилын иргэдийн гэрийнхэн болох 300 орчим хүн оролцжээ. Харин Даваа гарагт Газын зурваст мөргөлдөөний нэг жилийн ойн хар өдрийн ямар нэгэн албан ёсны арга хэмжээ төлөвлөөгүй байна.

Өнгөрсөн хоногт Израилын зэвсэгт хүчнийхэн Хамас бүлэглэлийн дайчид болон командлалын төвүүдэд цохилт өгснөөс гадна Газын зурвас руу агаараас болон хуурай газраас довтолжээ. Тэгвэл Катарт толгой хоргодож байгаа Хамас байгууллагын  улс төрийн албыг удирдаж буй Халед Мешаал мөргөлдөөний ойн өдрөөр Араб, Исламын орнуудыг Израилын эсрэг "Эсэргүүцлийн шинэ фронт" үүсгэхийг уриалж. Газачуудыг дайны өмнөх хэвийн амьдралд нь хүргэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 10-р сарын 7-нд болсон халдлагыг "Үгээр хэлэхийн аргагүй харгислал" хэмээн буруутгаж, амь үрэгдсэн, барьцаалагдсан Америкийн иргэд, тэр дундаа ард түмэнд хүндэтгэл үзүүлж, израилын өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулж байна хэмээжээ.