Цар тахлын эхэн үед АНУ-ын тэргүүлэх эрдэмтэд коронавирусийг илрүүлэх төхөөрөмжийг богино хугацаанд зохион бүтээж, түүнийгээ тухайн үеийн Цагаан ордны тэргүүн Доналд Трампт танилцуулж байжээ. Тэгвэл Доналд Трамп үзлэгийн иж бүрдэлийг Путинд илгээсэн бөгөөд цар тахлын он жилүүдэд дэлхийн аль ч улс орны хувьд энэхүү төхөөрөмж нь хамгийн үнэ цэнтэй зүйл болоод байсан юм. Харин Доналд Трампын шийдвэр хамтрагч болон түнш бус орны төрийн тэргүүний хувийн хэрэгцээнд зориулж шинж ухааны нээлт болсон эд зүйлсээ илгээж хуваалцсан нь түүнийг ямар ч бодлогогүй, худал сайрхсан нэгэн болохыг баталж байна гэж Боб Вүүдворд сэтгүүлч шүүмжилжээ. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин илгээсэн бэлэгнийхээ талаар хэвлэлд болон хэн нэгэнд ам алдахгүй байхыг Д.Трампаас шаардаж байсныг Вүүдворд номдоо онцолжээ.
Мягмар гарагт Нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис “Дайн” хэмээх номд өгүүлсэн бүхэн үнэн бодит болох нь албаны баримтаар нотлогдож буйг онцолж, цар тахлын хүнд хэцүү үед ард иргэд нь амь үрэгдэж байхад Доналд Трамп алуурчин. Дарангуйлагч, хувийн хэрэгцээнд зориулж төхөөрөмж илгээснийг шүүмжиллээ. Вудвордын номд дурдсанаар трамп албан тушаалаа өгснөөс хойш ч Оросын ерөнхийлөгчтэй холбоотой байжээ. Тухайлбал хамгийн сүүлд АНУ-ын Конгрессын танхимын Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид Украин улсад үзүүлэх тусламжид хориг тавих үеэр тэд утсаар ярьжээ.