Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис CBS телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа ану-ын “Хамгийн том дайсан” гэж үзэж байгаа улс орны талаар Иран бол илэрхий ойлгомжтой хариулт гэж хэлжээ.
Түүний хэлснээр Ираны гарт Америкийн цус байгаа төдийгүй Израил руу 200 гаруй баллистик пуужингаар цохилт өгснөөр Техраны түрэмгий авир илэрсэн байна. Үргэлжлүүлэн тэрээр ану-ын эрх баригчдын хийх ёстой зүйл бол Ираны цөмийн зэвсгээр хөөцөлдөх үйл хэргийг таслан зогсоох явдал бөгөөд энэ нь түүний тэргүүлэх зорилтуудын нэг гэж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Ливаны Хезболла бүлэглэлийн толгойлогч Исмаил Хание болон Ираны армийн генерал нар Бейрут хотод Израилын агаарын цохилтод өртөж амиа алдсан юм. Үүний хариу арга хэмжээ болгож Ираны хувьсгалт Гвард Израилын томоохон хотууд, цэргийн баазуудыг онилон баллистик пуужингаар довтолжээ.
Камала Харрис цаг минутаар өргөжиж байгаа газын зурвасын мөргөлдөөн нь АНУ-ын Засгийн газрын анхаарлын төвд буйг онцоллоо.
Мөн сүүлийн жилүүдэд АНУ-ын эрх баригчид Вашингтоны гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг Хятад улстай стратегийн өрсөлдөөн үзүүлэх гэж үзэн, даян дэлхийн асуудалд идэвхийлэн анхаарал хандуулж байна.
Хэдийгээр Жо Байдены засаг захиргаа Украины дайнд анхаарал ихээхэн анхаарал хандуулж зэр зэвсгийн тусламжийг цаг алдалгүй нийлүүлж байгаа төдийгүй Ойрх Дорнодын мөргөлдөөн өргөн хүрээг хамрахаас сэргийлж байгаа ч Израилын талд мөн зэвсгийн тусламж үзүүлсээр байна.