Дотоодын цэргийн байгууллага нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дотоодын хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага юм.
-
Улсын онц чухал объектыг хамгаалах
-
Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх
-
Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
-
Шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх
-
Террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох;
-
Хуулиар тогтоосон бусад чиг үүрэг багтдаг байна.
Дотоодын цэргийн байгууллагаас иргэдийг Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргийг нь гүйцэтгүүлэхийн зэрэгцээ цагдаа, цагдаа жолооч, хамгаалалтын ажилтан мэргэжлээр сурган, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж ажиллах боломжийг олгодог байна.
Энэ онд “Жэй си ай Монгол” төрийн бус байгууллага, “Амжилтын алхам” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Боломж би” төслийг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаагчдад гагнуурчин, цахилгаанчин, сантехникч, барилгын засал, чимэглэлчин, барилгын өрлөгчин, хүнд машин механизмын оператор мэргэжил олгох сургалт, мөн жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өгч байна.
Дотоодын цэргийн байгууллагад цэргийн алба хааж байгаа иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшихийн сацуу улс орон, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулах чадвартай, мэргэжилтэй боловсон хүчин болж бэлтгэгдэж байгаагаараа онцлог юм.
Цаашид дотоодын цэргийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг үе шаттай зохион байгуулах, мөн санхүүгийн мэдлэгтэй, хуримтлалтай боловсон хүчин бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.