В.Путин илтгэлдээ “Барууны бус ертөнц”-ийн нөлөө өсөн нэмэгдэж байгаа төдийгүй Брикс хэмээх нэг төрлийн байгууллага нь Өрнөдийн эвсэл, байгууллагыг сөрөхийн тулд бүтээгдээгүйг цохон тэмдэглэжээ. Гэхдээ тэрээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүчнүүд өөрчлөгдсөн гэдэг баримтийг уламжилжээ.
Харин Бразил, Энэтхэг тэргүүтэй Оросын түнш гэгддэг улс орнууд Украины дайныг зогсоох арга замыг хайж олохыг В.Путинээс шаардаж байгаа нь илэрхий асуудал юм.
Энэ жилийн “Брикс”-ийн дээд хэмжээний уулзалт нь Ойрх Дорнод болон Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа Украины дайн, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль даврхацсан эгзэгтэй үед болж байна.
Даваа гарагт сэтгүүлчид Украины газар нутагт үргэлжилж байгаа дайн, байлдааны ажиллагаа эцэслэх төлөвлөгөө, цэргээ гарган авах боломжийн талаар В.Путинээс лавлан асуужээ. Хариуд нь тэрээр
Украины зүүн хэсгийн дөрвөн бүс нутаг хэдийгээр ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байгаа ч зарим хэсэг нь хяналтаас гадуур үлдэж байгаа тул урт хугацааны аюулгүй байдлын ашиг сонирхлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна хэмээн хэлжээ. Ерөнхийдөө В.Путин цэргээ татан авах бодолгүй байгаа төдийгүй Украиныг хоёр хэсэгт хуваан шинэ хилийн зурвас тогтоосноор дайныг эцэслэх хүсэлтэй байна гэж шинжээчид үзэж байна.