Томуугийн вакцинжуулалт, томуугийн өвчлөлийн дэгдэлтийн үеийн бэлэн байдал, тулгамдаж буй асуудлын талаар салбарынхан томуугийн үндсэний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Томуу томуу төст өвчнөөр бага насны хүүхэд өвчлөх нь их. Мөн тус өвчин нь агаар дуслын замаар халдварладаг.
Томуу, томуу төст өвчин нь агаар дуслын замаар халдварладаг тул бага насны хүүхэд эмнэлгээр бус гэрээр, анхан шатны өрхийн эмнэлгээр эмчлүүлэх хэрэгтэй юм. Эмнэлэгт эмчлүүлэх гээд хэвтсэн хүүхэд гарахдаа өөр вирусийн халдвараар өвчилж гарах тохиолдол олон байна.
Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин нэмэгдэж идэвхжлийн түвшинд хүрээд байна. Тиймээс ЭМЯ болон холбогдох газрууд дохиоллын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх багийг байгуулаад байна.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар жилд 3.5 сая хүн томуу, томуу төст өвчлөлөөр оношлогдож, 290.000-650.000 гаруй хүн нас бардаг байна. Тэгвэл энэ өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт. Энэ жилийн тухайд өмнөх жилүүдтэй ижлээр томуугийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Нэг онцлог нь хугацааны хувьд эрт эхэлсэн бөгөөд 9-р сараас эхлэн тус өвчлөлийн вакцинжуулалтыг эхлүүлжээ.
Энэ жил 300.000 гаруй иргэнийг томуугийн вакцинд хамруулахаар байгааг салбарын яамнаас мэдээлж байсан юм.