Манай улс Батлан хамгаалахын салбартаа хамгийн бага төсөв зарцуулдаг улс гэж үздэг байна. Тухайлбал 2024 онд Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байсан бол Батлан хамгаалахын сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь даруй 20 дахин бага төсөв юм. Тиймээс залуусын цэргийн алба хаах сонирхол буурсан энэ цаг үед тус салбарт шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцжээ.
Сүүлийн жилүүдэд цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо цөөрсөн нь тус салбарт өрнөж байгаа олон сөрөг асуудлуутай холбоотой юм. Мөн дээр нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа дийлэнх цэргийн ангийн барилга тоног төхөөрөмж муудсан зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тулгарч байгаа юм. Албаныхан тус салбарт шинэчлэл хийх цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цэргийн алба хаагчийг англи хэл, компютер жолооны сургалтад хамруулах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ.иймд шаардлагатай тоног төхөөрөмжид тодорхой хэмжээнд төсөв шаардлагатай болжээ.