Иргэдийн зүгээс шөнийн цагаар юм уу эсвэл амралтын өдрүүдэд зам засварын ажлаа хийх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм. Тэгвэл холбогдох албаныхны зүгээс шөнийн цагаар зам засварын хучалтын өмнөх ажлууд хийгдэж байгааг хэлж байсан юм. Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 гаруй байршилд авто замыг шинэчлээд байна.
Тэгвэл энэ долоо хоногийн эхээр цас орж, хүйтэрсэнтэй хоблоотойгоор зам засварын ажлыг зогсоогоод байсан. Гэсэн эргэн дулаахан өдрүүд үргэлжилж байгаа учир энэ долоо хоногийг дуустал зам засварын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ. Тухайлбал, өнөөдөр 3 байршилд зам хааж шинэчилж байна.
Сүүлийн дөрвөн жил гол гудамж замыг шинээр бариагүй. Харин энэ онд нийт зургаан эгнээ бүхий 5.6 км гол гудамж зам, 36 км туслах авто замыг шинээр барьжээ. Түүнчлэн одоогоор хотын гол зам талбайг шинэчилж дуусжээ.