11-р сараас эхлэн 11 настай хүүхдүүдийг хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцинд хамруулна

Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол буурахгүй байна. Өнгөрөгч 2023 онд гэхэд л уг өвчнөөр 425 хүн өвчилж, 160 хүн нас баржээ. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 90 гаруй хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусний халдвар юм. Тус вирус нь 200 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй нь бэлгийн замаар халдварлаж, 15 гаруй хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг байна.

Умайн хүзүүний хорт хавдраар жилд 300-400 гаруй шинэ тохиолдол, шалтгаант нас баралт 160 гаруй бүртгэгдэж байгааг мэргэжлийнхэн хэлдэг. Өөрөөр хэлбэл, манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, эндэгдэл өндөр байна. 2016-2020 онд хийсэн судалгаагаар манай улсад умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ өвчлөлийн дөрөвдүгээрт, хавдрын шалтгаант нас баралтын тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Тиймээс ирээдүйд гарч болох өвчлөл эндэгдлийг бууруулахын тулд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалтыг хийх нэн шаардлагатай байна.

Папиллома вирус нь 200 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй нь бэлгийн замаар халдварлаж, 15 гаруй хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй бүлэгт хамаардаг байна. Үүнээс HPV 16, 18-р хэв шинжүүд нь нийт умайн хүзүүний хорт хавдрын 80 гаруй хувьд тохиолддог гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусний тархалт дэлхийд 12 хувьтай байдаг бол манай улсын 35-аас дээш хувь нь энэ хавдрын тээгч болдог нь дэлхийн хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт юм. Тэр утгаар анх 2012 онд ДЭМБ-ын зөвлөмжөөр Монгол улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэхээр болсон ч хэсэг бүлэг этгээдүүдийн явуулгаар тус вакцинжуулалтыг зогсоож байсан гэдгийг албаныхан мэдээлж байна. Тиймээс иргэд олон нийт болоод эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд папиллома вирусний талаарх мэдлэг мэдээлэлтэй байж олон нийтэд зөв мэдээлэл түгээхийг анхаарууллаа.

Эрүүл мэндийн байгууллагаас умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын үндэсний товлолт вакцины тоонд хүний хөхөнцөр вирусний эсрэг вакциныг өнгөрсөн онд оруулжээ. Уг вакциныг ирэх 11-р сарын 20-оос эхлэн 11 настай хүүхдэд хүйс харгалзахгүй хийх юм байна. Мөн 18-аас дээш насны иргэд сайн дураар ХӨСҮТ-д очиж шинжилгээнд хамрагдсаны дараагаар уг вакциныг хийлгэж болох юм.