Засгийн газраас үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийг танилцуулсан. Тэгвэл хиймэл дагуул хөөргөснөөр нутгийн бүх хэсгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй, бие даасан сүлжээ үүсгэж, интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ гэж төсөл боловсруулагчид үзжээ. Гэвч зарим эдийн засагчид болон УИХ-ын гишүүд гадны улсаас өндөр дүнгээр зээл авч энэ төслийг хэрэгжүүлэхээс илүүтэй нийгэмд тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад анхаарал хандуулах нь эдийн засагт үр нөлөө үзүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлж байна.
Тэгвэл үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудалд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хэт өндөр төсөвтэй гэж үзэж байгаа юм.
Хэдийгээр энэхүү төсөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөөтэй хэдий ч нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудаа нэн түрүүнд шийдвэрлэх нь эдийн засагт үр нөлөөтэй гэж эдийн засагч үзэж байна.
Ийнхүү зарим гишүүдийн зүгээс энэхүү төсөвт өртгийг 2 дахин бууруулах боломжтойг онцоллоо.