Нөгөөтээгүүр эдийн засгийн өсөлттэй холбоотой сөрөг тоон үзүүлэлт нь дэлхийн хүн амын сэтгэл ханамжтай байдалд сөргөөр нөлөөж байгааг Кристалина Георгиева хэллээ.
Мөн ирэх 11-р сарын 5-нд болох гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дэлхийн эдийн засаг савлах төлөвтэй байгаа төдийгүй ардчилсан ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед өндөр инфляцид хатгуулсан Америкчууд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг Цагаан ордонд эргүүлэн авчирч, протекционист үзлийн шинэ эрин үеийг эхлүүлж магадгүй байна. Энэ нь АНУ-ын худалдааны бодлого эрс өөрчлөгдөж, өрийн таазын босгыг нэмэх асуудлыг ширээн дээр эргэн тавих төлөвтэй байна.
Украины дайны аюул, хятадын эрэлт сул, мөнгөний хатуу бодлогын хожуу үр дагавар зэрэг сорилтуудын эсрэг дэлхийн эдийн засаг тэмцсээр байгаа ч хэрэглэгчийн сэтгэл ханамжгүй байдал нь нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүйг Кристалина Георгиева онцолсон байна.
Цар тахлын дараа, дайн залгуулж, хэрэглээний үнийн индекс дээш хөөрөх үед дэлхий даяар мөнгөний хатуу бодлого баримталсан бөгөөд
Дэлхийн ихэнх оронд өндөр зээлийн хүүгийн ташуур зөөлөн буух төлөвтэй байгаа ч хүмүүс эдийн засгийнхаа хэтийн төлөвт итгэлгүй байгааг эдийн засагчид хэлж байна. ОУВС-аас эдийн засгийн шинэ таамаглал гаргаж, 2029 он гэхэд дэлхийн ДНБ-ий өсөлт жил тутам 3.1 хувиар тэлэх тооцооллыг танилцуулсан нь 2000-2019 оны дундаж 3.8 хувиас хүртэл доогуур түвшинг илтгэж байна.