УИХ-ын Дэгийн тухай хуулиар Монгол улсын Ерөнхий сайд сар бүрийн сүүлийн 5 дахь өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхээр заагдсаны дагуу өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар уих-ын чуулганд мэдээлэл хийх товтой байлаа. Гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар ерөнхий сайд ирээгүй байна. Тиймээс дэгийн тухай хууль зөрчсөн Ерөнхий сайдад ямар хариуцлага тооцох асуудлыг уих-ын гишүүд хэлэлцжээ.
Ийнхүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан боомтын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар гишүүд тодрууллаа.
Манай улс боомтын сэргэлтийн хүрээнд Замын-Үүд боомтын өргөтгөл шинэтгэлийн цогц бүтээн байгуулалт 2024 онд дуусаж 5,000 зорчигч, 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэн, өдөрт 20,000 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай олон улсын стандарт хангах боомт бий болсон. Мөн Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимоор ажиллуулснаар эерэг үр дүн гарчээ.