Монгол улсын 2025 оны төсвийн төслийг Бүсчилсэн хөгжлийн хүрээнд боловсруулсан тул бүсийн онцлогт тохирсон татварын бодлого хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүнд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, 4 хүртэлх жилээр хойшлуулах, Бүсчилсэн хөгжлийн төслийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0 хувь хүртэл бууруулах зэрэг бодлогыг тусгажээ. Тэгвэл 2025 оны төсвийг дагалдаж орж ирсэн уг хуулийн төсөл нь “Бүсчилсэн хөгжил” нэрийдлээр хуулийн хулгай хийх оролдлого гэж зарим гишүүд үзэж байна.
Монгол улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг дагалдуулж Засгийн газраас өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төслийн барилгын материал, тоног төхөөрөмжийн гаалийн татварыг чөлөөлж, 4 хүртэлх жилээр хойшлуулах, бүсчилсэн хөгжлийн төслийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 0 хувь хүртэл бууруулах зэрэг бодлогыг тусгажээ. Тэгвэл уг хуулийн төсөл нь үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж гишүүд үзэж байна. Татвар, санхүү зэрэг асуудлуудын талаар уих санаачлан хэлэлцэх үүрэгтэй тодруулбал монгол улсын үндсэн хуулийн 25.1-д уих төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн үзэл онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ. Үүнд төрийн санхүү, зээл албан татвар гэсэн заалт байгаа юм.
Ийнхүү тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд харилцан адилгүй байр суурийг илэрхийлсэн юм. Улмаар Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг уих-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм. Санал хураалтад оролцсон гишүүдийн дийлэнх нь хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг уих-аар хэлэлцэхийг дэмжсэн юм.