ЗГ-ын зүгээс эрчим хүчний шинэчлэлд ихээхэн анхаарч, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчид ч ихээхэн хүлээлттэй, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаагаа илэрхийлж байгаа юм байна.
ЗГ-ын зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд 14 мега төслийг хэрэгжүүлэхээс дийлэнх нь эрчим хүчний салбарт хийгдэхээр байгаа. Үүнтэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид ихээхэн хүлээлттэй байгаа талаар монгол дахь америкийн худалдааны танхимаас мэдээлж байна. Манай улс нь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс энэ төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.
ЗГ-ын зүгээс эрчим хүчний салбарт анхаарч байгаатай холбоотойгор ийнхүү гадны хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр байна. Гэхдээ манай улсын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны тогтвортой байдал, баримт бичиг, дүрэм журам англи хэл дээр хөрвүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэй байгааг ОУ-ын байгууллагууд зөвлөж байна.
Эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулагчдын сонирхол өндөр байгаа ч анхаарах зүйлс ч мөн ийнхүү олон байна. Тэгвэл Эрчим Хүчний Үндэсний хорооны зүгээс эхний ээлжид тус салбарын шинэчлэлийн хүрээнд 11-р сарын 1-нд үнэ тарифыг нэмэгдүүлэх талаар мэдээллээд байгаа. Энэ алхамыг хийсний дараа томоохон бүтээн байгуулалтууд үргэлжилж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр гадны улс оронд ч экспортлох бүрэн боломжтой талаар Шадар сайд мэдээллээ.
Эрчим хүчний дутагдалд орж, иргэд цахилгаанаа хязгаарлуулж, дулааны цахилгааны станцын тоног төхөөрөмжүүд ч ашиглалтын хугацаа дуусаж тус салбарт ихэхээн алдагдал үүссэн нөхцөл байдалтай байгаа. Тиймээс эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхээс эхлээд тус салбарын алдагдлыг арилгаж, тоног төхөөрөмжөө шинэчилж, томоохон станцуудыг ч барьж байгуулж, гадны хөрөнгө оруулагчдыг татах, цаашлаад эксдортлох ч боломжтой гэж шадар сайдын зүгээс ийнхүү мэдээлж байна.