Д.Трамп хууль бус цагаачдыг эх орноосоо албадан гаргах үйл хэрэгтээ зэвсэгт хүчнээ дайчлахаа мэдэгдэв
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп бичиг баримтгүй олон сая цагаачийг албадан гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд цэргийн хүчийг оролцуулж, үндэсний хэмжээнд онц байдал зарлана гэдгээ мэдэгдлээ. Өчигдөр буюу Даваа гарагт тэрээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан хууль бус цагаадчыг нутаг буцаах төлөвлөгөөнийхөө талаар цухас дурджээ.

Өмнө нь Доналд Трамп Америк-Мексикийн хилийн зурваст онц байдал зарлахыг уриалж байсан төдийгүй 2019 онд Пентагоны санхүүжилтийг хоёр улсын хил дээр төмөр хана барих, хилийн хяналтыг сайжруулахад зарцуулахаар төлөвлөж байсан юм.

Цагаачлалын асуудал бол Трампын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тулгын чулуу хэвээр байна. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн том цагаачдыг бөөнөөр нь албадан гаргах ажиллагаа явуулахаа амласан бөгөөд шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд хатуу Консерватив үзэлтнүүд багтаж байна.

Мөн Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хилийн зурвас дахь төмөр хана барьж байгуулах ажлыг дуусгаж, бичиг баримтгүй цагаачдыг олноор нь албадан гаргах замаар АНУ-Мексикийн хилийн хамгаалалтыг орон нутгийн хууль сахиулах байгууллага эсвэл үндэсний гвардийн тусламжтайгаар хийнэ гэж амласан.

Трамп Өмнөд Дакота мужийн амбан захирагч Кристи Ноемийг дотоодын аюулгүй байдлын яамны тэргүүнд санал болгосон болану-ын цагаачлал, гаалийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан том хоманыг хилийн хяналтын албаны даргаар сонгожээ.

Логистик болон санхүүжилтийн саад бэрхшээлээс гадна АНУ-аас сая сая цагаачдыг гаргах аливаа хүчин чармайлт нь хууль эрх зүйн сорилтуудтай тулгарах магадлалтай гэж шинжээчид үзэж байна.

Шинэ засаг захиргааны албадан гаргах ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн эсвэл давж заалдах хүсэлт нь дууссан гэх шалтгаанаар тус улсад оршин суух хууль ёсны үндэслэлгүй 1 сая гаруй хүнийг онилж эхлэх бололтой.