Хүний папиллома вирусний эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй улс орон дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүллээ
Умайн хүзүүний хорт хавдраар жилд 160 эмэгтэй эндэж байна. 2012 oнд Мянгaны copилтын caнгийн caнxүүжилтээp ЭМЯ, XӨCҮТ xaмтpaн 9-15 нacны oxидoд хүний папиллома вирусний эсрэг Гардасил хэмээх вакцинжуулалтын aжлыг эxлүүлж байсан. Гэсэн хэдий ч вакцины сүүлийн тунг хийж эхлэхээс өмнө олон нийтийн дунд тaшaa мэдээлэл гарч уг вакцинжуулалт зогссон юм. Тэгвэл эрүүл мэндийн бaйгууллагаас умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зopилгооp дapxлаажуулалтын үндэсний товлолт вакцины тоонд хүний хөхөнцөр вирусний эсрэг вакциныг оруулж энэ сарын сүүл үeэс хийж эхлэхээр байсан. Гэвч олон нийтийн дунд уг вакцинтaй xoлбоотой ташаа мэдээлэл дахин гарсан тул ЭМЯ-аас өнөөдөр тайлбар өгсөн юм.

Дэлхий дахинд хүний папиллома вирусний 200 гаруй хэв шинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй эмэгтэй хүнд хүний папиллома вирус нь умайн хүзүүний хорт хавдар болон бусад 5 төрлийн хорт хавдрын шалтгаан болдог байна. Манай улсын тухайд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшнээрээ Азийн улсууд дундаа 4-р байранд бичигдэж байна. Ийнхүү жилдээ тус хорт хавдрын улмаас 160 орчим хүн эндэж, шинээр 400-500 тохиолдол бүртгэгдэж байна.

Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирус нь бэлгийн замаар халддаг бөгөөд гадны улс орнууд умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг гаргаж авсан. Үүний үр дүнд тус өвчний өвчлөл буурч байгаа гэдгийг мэдээлээд байгаа. Тухайлбал тус вакциныг нэвтрүүлсэн АНУ, Шотланд, Дани, Австрали зэрэг улс орнуудад умайн хүзүүний хорт хавдрын 16, 18-р шинжийн тархалт 66-86 хувиар буурчээ. Харин манай улсад умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх хүний папиллома вирусний эсрэг вакциныг оны сүүлээр нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа юм байна.

2012 онд Мянганы сорилтын санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ хамтран 9-15 насны охидод хүний папиллома вирусний эсрэг Гардасил хэмээх вакциныг 2 аймаг, 2 дүүрэгт хийсэн байдаг. Үүнтэй зэрэгцэн худал ташаа мэдээллийн улмаас тус вакцинжуулалтын ажил зогсож өнөөдрийг хүртэлх хугацаанд судалгаа шинжилгээг хийж ийнхүү 12 жилийн дараа вакцинжуулалтыг дахин хийж байгаа юм.  

Вакцин нь хүний биед урт хугацаанд сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Хүний папилллома вирусний эсрэг вакциныг хийлгэсний дараа бусад вакцины адил халуурах, бөөлжих, дотор муухайрах, толгой эргэх, толгой өвдөх болон тарилга хийлгэсэн газар хөндүүрлэх, хавдах, загатнах шинжүүд илэрч болох бөгөөд энэ нь 2-3 өдрийн дараа эмчилгээ шаардахгүйгээр арилах юм байна. Дэлхийн 150 гаруй улс орон хүний папиллома вирусний эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн бөгөөд вакциныг хүн бүрд хүртээмжтэй хүргэх зорилгоор сургуульд суурилсан байдлаар зохион байгуулдаг юм байна.