Гэвч Дун Жүн Ллоид Остинтой уулзахаас татгалзсан байна. Лхагва гарагт Пентагоны тэргүүн Ллоид Остин Бээжингийн шийдвэрт харамсаж байгаа гэдгээ мэдэгдсэн бөгөөд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд хоёр тэргүүлэх гүрэн хамтран ажиллах хэрэгцээ байгааг онцолжээ.
Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн чуулганы үеэр Хятад, Америкийн Батлан хамгаалахын сайд нар уулздаг уламжлал бараг тогтоод байсан ч энэ жил Бээжингийн зүгээс татгалзсан хариу өгсөн нь тодорхойгүй байдлыг өсгөн нэмэгдүүлж байгааг шүүмжлэгчид хэлж байна.
Мөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд ирээдүйд сайн нөлөө үзүүлэх боломжтой уулзалтыг ямар шалтгаанаар үгүйсгэсэнээ тайлбарлахыг Бээжингийн талаас шаарджээ.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар хоёр цаг үргэлжилсэн хэлэлцээ хийсэн бөгөөд энэ үеэр Ши Жиньпин Нэгдсэн Улсын шинэ засаг захиргаатай хамтран ажиллах амлалтыг өгсөн юм. Хоёр удирдагч кибер аюулгүй байдал, худалдаа, Тайвань, Өмнөд Хятадын Тэнгис, Украины дайны асуудлаар санал солилцжээ.