“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Соёлын экспо”-д дизайн, саооёлын өв, уран зураг, гар урлал, медиа урлаг, хөгжим, хүнс, хэвлэл, хэвлэн нийтлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж хувь уран бүтээлчийн ч бүтээл, бүтээгдэхүүний танилцуулга явагдаж байна. Тухайлбал, дижитал тоглоом, визуал эффект, комьпютер графикын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг залуучууд бүтээгдэхүүн, бүтээлээ танилцуулж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид зөвхөн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулах бус иргэд, олон нийтийг өөрсдөө хийж үзэх, турших боломжоор нь хангажээ.
Хүний оюун санаанаас үүсэж, бүтээл, бүтээгдэхүүн болон туурвигдаж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар нь ухагддаг бус нөхөгддөг баялаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс ч өөрсдийн түүх соёлын нөөц баялаг дээрээ тулгуурлан олон бүтээгдэхүүнийг гадагш экспортлох боломжтой юм.
Манай улс соёлын бүтээлч сар аяныг 2021 оноос уламжлал болгон ийнхүү 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 11-р сарын эхний 14 хоногийн байдлаар 470 гаруй иргэнийг соёл, урлаг, спортын нийт 1686 арга хэмжээнд хамруулжээ.