Нийслэлийн 201 дүгээр цэцэрлэгийн дэргэд гэр цэцэрлэг байгуулагдаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болоод байгаа юм. Тус цомцог гэр цэцэрлэг ашиглалтад орсноор 201-р цэцэрлэгийн нэг анги 30 гаруй хүүхэдтэй болж ачаалал нь багасах юм. Одоогоор 201-р цэцэрлэгийн нэг анги нь 45 хүүхдийн дүүргэлттэй байна.
Нийслэлийн 11 байршилд гэр цэцэрлэгийг барьж байгуулахаар байна. Гэр цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулж байгаа нь цэцэрлэгийн хүртэмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх мөн хүүхдүүдэд Монгол гэр, ёс заншлын сургалт явуулах давуу талтай шийдэл болсон юм.
Гэр цэцэрлэг, байгууллага доторх хүүхэд харах үйлчилгээ зэрэг бага насны хүүхэд тухтай орчинд боловсрох эзэмших олон хувилбарууд ийнхүү бий болсоор байна. Гэр цэцэрлэгийн хувьд төсвийн хэмнэлттэй буюу төвийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй алслагдсан байршилд байгуулж байна. Ингэхдээ стандартыг хангасан байдлаар гэр цэцэрлэгүүдийг барьж, ашилалтад оруулсаар байна.