Утааны асуудлаар ерөнхий сонсгол хийхтэй холбоотойгоор гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт цувралаар хийхээр товложээ. Тэгвэл эхний дэд сонсголыг ирэх Лхагва гарагт товлогдсон бөгөөд “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” гэсэн сэдвээр эхний сонсгол зохион байгуулагдах юм байна. Дээрх сэдвийн хүрээнд агаарын бохирдол эхийн урагт хэрхэн нөлөөлж буй талаарх асуудлыг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан байдлаар хэлэлцүүлгийг эхлүүлэх юм байна.
Харин ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу ирэх 22-ны өдөр зуух, түлшний хяналт, стандартын асуудал сэдвийн хүрээнд хэлэлцэх бол даргаагийн сонсгол буюу гурав дахь дэд хэлэлцүүлэгийг "Эрх зүйн орчин" санхүү, хариуцлага сэдвээр явуулахаар болжээ.
Мөн ажлын хэсгийн гишүүдийн мэдээлсэнээр агаарын бохирдлыг бууруулах нэрийдлээр шалтаглан мөнгө олдог бүлэглэл байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг баримт нотолгоотойгоор олон нийтэд мэдээлэхээр бэлдэж байгаа гэсэн юм.