НӨАТ-ын 10 хувийг 5 болгон бууруулах хуулийн төслийг өргөн барина
Нэмэгдсэн өртгийн албан татварын 10 хувийг 5 хувь болгох хуулийн төслийг нэр бүхий 4 гишүүн УИХ-ын даргад өргөн барьжээ. Уг хуулийн өөрчлөлт батлагдвал ААН-үүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн суурь бааз нэмэгдэн эдийн засагт эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй харин ч эсрэгээрээ нэмэгдэх боломжтой гэж тэд үзэж байна.

Бизнес эрхлэгчдэд татварын дарамт их байгаатай холбоотойгоор хаалгаа барьдаг нөхцөл байдал үүсдэг. Толруулбал, өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын өр 540 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ он гараад эдгээр ААН-үүдийн дансыг нь хаах, үйл ажиллагааг нь зогсоох аюул нүүрлэж байгаа юм байна. Тэгвэл аан байгууллагуудын татварын дарамтыг багасгах зорилготойгоор НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нар өргөн барьж буйгаа мэдээллээ. Тус төрлийн татварын хувь хэмжээг бууруулах нь ААН-үүдийн татвар төлөх идэвхийг ч сайжруулна гэсэн тооцоолол гарсан байна.

НӨАТ-ыг 10 хувиас 5 хувь болгож буурууулах нь төсвийн орлогыг багасгах эрчдлийг дагуулах магадлалтай ч нөгөө талаас аан байгууллагуудын татварын дарамтыг бууруулах сайн талтай. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь далд эдийн засгийг ил болгохоос гадна бусад татвараа бодвол хяналтын үүргийг илүүтэйгээр биелүүлдэг. Энэ утгаараа НӨАТ-ын буцаан олголт гэж 2 хувь өгч байгааг өсгөх нь иргэд худалдаа эрхчлэгдээс төлбөрйин баримтаа шаардаж авах зэргээр идэвхжүүлж, далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах эерэг талтай юм.