Д.Трамп ойрын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзана гэдгээ ахин мэдэгдлээ
Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх долоо хоногт тангарагаа өргөснийхөө дараагаас хугацаа алдалгүй оху-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзана гэдгээ хэллээ. Тэрээр уулзалтын албан ёсны товыг зарлаагүй боловч уулзалтын бэлтгэл ажил хангагдаж байгааг уламжилсан байна.

Даваа гарагт сэтгүүлчид түүнээс Украины дайныг эцэслэх арга зам, стратегийн талаар лавлан асуусан байна. Хариуд нь Д.Трамп дайныг эцэслэх арга зам стратеги нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинээс хамааралтай гэдгийг хэлсэн байна. Үргэлжлүүлэн тэрбээр  В.Путин сүүлийн гурван жилийн хугацаан дахь Оросын армийн дайны ололт амжилтад сэтгэл хангалуун биш байгаа. Иймд уулзалтаар асуудлаа хэлэлцэх хэрэгтэй төдийгүй В.Путин уулзалт хийхийг хүсэж байгааг тэрээр ойлгож байгаагаа уламжилжээ.

Өнгөрөгч Ням гарагт АНУ-ын Конгрессын танхимы гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц Д.Трамп, В.Путин хоёр ирэх өдрүүдэд утсаар яриа хэлэлцээ хийнэ гэдгийг мөн баталсан юм.

Оросууд Украин руу халдан довтолсноор хэдэн арван мянган хүний ​​аминд хүрч, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж, 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойших Москва болон Барууны хоорондын харилцаанд хамгийн том хагаралын үүсгээд байгаа юм.