Төлбөртэй зам гэж 27.500 төгрөг авбал энэ нь Нью-Йоркын түгжрэлийн төлбөр 9 ам.доллартай ижил хэмжээний хураамж юм 
Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл төлбөртэй зам болгож 27.500 төгрөгийг иргэдээс авах тухай асуудал хөндөгдсөн. Тэгвэл энэ талаар 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн төлбөртэй зам гэсэн агуулга байгаа. Гэхдээ одоогоор энэ нь албажаагүй буюу яамдуудаас санал авах түвшинд ярьж байгаа гэдгйиг мэдээллээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа юм байна. Үүний хүрээнд төлбөртэй бүс биш харин төлбөртэй зам гэсэн агуулгаар саналыг боловсруулж байгаа юм байна. Гэхдээ хэдэн төгрөгөөр яаж нэмэгдүүлэх нь тодорхой болоогүй. Одоогоор яамдуудаас санал авах түвшинд явж байгаа бөгөөд ЗГ-т өргөн барих эсэхээ шийдэх юм байна.

Ер нь богинын, дундын, урт хугацааны гэсэн чиглэлд түгрэлийг бууруулахаар ажиллаж байгаа буюу богино хугацаанд хийх ажлын хүрээнд оргил ачаалалтай үед тодорхой замуудыг төлбөртэй болгоё гэсэн саналыг боловсруулж, судлагдаж байгаа юм байна. Тэгвэл түгжрэлтэй тэмцэх чиглэлд олон улсад түгжрэлийн төлбөр мөн төлбөртэй бүс болгодог практик байдаг. Гэхдээ Монголд энэ асуудлаар маш сайн судалгаа шинжилгээтэйгээр шийдэх хэрэгтэйг эдийг засагчид хэлж байсан юм.

Саяхан гэхэд л АНУ-ын Нью-Йорк хот түгжрэлийн төлбөр гэж 9 ам.доллар буюу 30.000 орчим төгрөг авдаг болсон. Харин Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх замыг анх яригдаж байснаар 27.500 төгрөг болгон батлавал Нью-Йорк хотын түгжрэлийн төлбөр гэж 9 ам.доллар буюу 30.000 гаруй төгрөг авч байгаатай ижил хэмжээний төлбөр төлнө гэсэн үг. Гэтэл Улаанбаатар болон Нью-Йорк хотын иргэдийн цалинг харьцуулж үзвэл ялгаа өндөр. Тодруулж хэлбэл, Улаанбаатарт нэг өдрийн турш ажиллаж олдог цалин нь Нью-Йорк хотод 1 цаг ажлаад л олдог цалин гэсэн үг. Үүнээс харвал цалингийн асар их ялгаатай хотууд төлбөртэй хэсгийн бүсүүдэд зорчиж буй иргэдээсээ авах мөнгөн дүн нь ижил хэмжээний байхаар батлахи нв эдийн засгийн дарамтыг иргэдэд үүрүүлэхээр байгааг эдинй засагчид хэлж байсан юм.