2025 онд ногоон, байгальд ээлтэй баригдсан амины орон сууцад ипотекийн зээл түлхүү олгоно

2025 онд ипотекийн зээлийн хөтөлбөрт гарсан нэг өөрчлөлт нь ЗГ-аас баримталж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан амины орон сууцанд түлхүү олгох юм байна. Мөн ногоон, байгальд ээлтэй баригдсан амины орон сууцанд ипотекийн зээл түлхүү олгоно гэдгийг мэдээллээ.

2024 онд Үндсэний баялгийн сангийн тухай хууль батлагдаж үүний хүрээнд Хуримтлалын сангийн эх үүсвэрээс ипотекийн зээлийг санхүүжүүлж эхэлсэн. Ингэснээр 2024 онд нийт имдотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдэж, 1,4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өнгөрсөн 4, 5 жилийн дундажтай харьцуулахад 2 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт юм.

Мөн цаашид нэг удаа ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан өрхийг ахиж хамруулахгүй, хөдөө орон нутагт ипотекийн зээлийг түлхүү олгох зэргээр иргэдийн хүлэлтийн хугацааг багасгах юм байна. Үүнээс гадна зорилтот бүлэгт тус зээлийн хөтөлбөрөө хүргэх тал дээр журамуудыг судалж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд ийнхүү мэдээлж байсан юм.