БНСУ-ын ерөнхийлөгч хоёр дахь өдрөө байцаагдах гэж байгаа тухай мэдээлэв
Өнгөрөгч Лхагва гарагт БНСУ-ын Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёлийг цэргийн онц байдал зарласантай нь холбогдуулан баривчилсан юм. Тэгвэл баривчлагдсан ерөнхийлөгч Юн Сок Ёль хуулийн байгууллагатай хамтран ажиллахаас татгалзаж, мөрдөн байцаагчдын нэг ч асуултанд хариулаагүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Лхагва гарагт БНСУ-ын мөрдөгчид байцаалтын ажиллагааг оройн 21 цаг хүртэл явуулсан ч юн сок ёль нэг ч асуултанд хариулаагүй тул байцаалтыг хоёр өдөр үргэлжлүүлэхээр болжээ. Сөүл хотын ойролцоох Кёнги мужийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газарт байцаалт үргэлжилж байгаа юм.

Юн Сок Ёль бүрэн эрхийх нь хугацаа дуусахаас өмнө хуулийн байгууллагад баривчлагдсан өмнөд солонгосын анхны ерөнхийлөгч болж түүхэнд бичигдэж байна. Мөрдөгчид түүнийг баривчлахаас өмнө тэрээр өөрийн цахим хуудастаа үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тайлбар өгсөн байна. Юн Сок Ёль "Мөрдөн байцаагчид хүчингүй, хууль бус баривчлах захирамж гаргасныг хараад сэтгэл дундуур байгаа төдийгүй ийм саналыг би хувьдаа дэмжихгүй. Гэхдээ энэ нь хууль бус мөрдөн байцаалт байсан ч нөхцөл байдал даамжирч цус урсгахаас сэргийлэхийн тулд зарлан дуудах хуудсыг хүлээн авахаар шийдсэн. Үүнээс гадна би энэ мөрдөн байцаалтыг эсрэг байр суурьтай байгаа” хэмээн хэлжээ.

Лхагва гарагийн өглөө 1000 орчим цагдаагийн офицер ерөнхийлөгчийн өргөөг тойруулан босгосон хаалтуудыг тойрон байгууламжид нэвтэрсний дараа Юн Сок Ёль байцаалтад өөрийн хүсэлтээр хамрагдахаа хэлжээ. Ёнхап агентлаг Юн Сок Ёлыг мөрдөн байцаах газраас 3 км-ийн зайд орших цагдан хорих төвд 10 метр квадрат талбайтай ганц өрөөнд хонуулсан гэж мэдээллээ. Өмнөд солонгосын хуулийн дагуу баривчлах тушаал нь 48 цаг үргэлжлэх бөгөөд энэ хугацаа өнгөрсний дараа үргэлжлүүлэн байцаах эсвэл суллах эсэхээ шийдэх юм ёстой байна. Хэрэв мөрдөн байцаагчид ерөнхийлөгчийг үүнээс урт хугацаагаар үргэлжлүүлэн хорихыг хүсвэл шүүхээс баривчлах захирамж гаргуулах ёстой байна. Мөн шүүх байгууллага хүлээн зөвшөөрвөл 20 хүртэл хоног баривчлах боломжтой өайна. Өнгөрсөн сард Үндэсний Ассамблей түүнд импичмент зарлах санал өгснөөс хойш юн байрнаасаа гараагүй байна. Мягмар гарагт Юн Сок Ёль үндсэн хуулийн цэцийн огцруулах хэргийн анхан шатны хуралдааныг алгассан. Дараагийн шүүх хурлыг Пүрэв гарагт хийхээр товлоод байгаа ч түүнийг цагдан хорих нь шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.