Юн Сок Ёлийг суллагдахаас урьтаж ийнхүү яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр хуульд заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэнээс хойш зургаан сар хүртэл хугацаанд Юн Сок Ёлийг хорьж саатуулж болохоор болжээ. Өнөөдөр буюу Даваа гарагт Юн Сок Ёлийг саатуулах хугацаа дуусаж байсан бөгөөд сэжигтнийг гадуур байцахаас өөр аргагүй болохоос урьтаж яллах тэгвэл Үндсэн Хуулийн Цэц Юн Сок Ёлийг огцруулах үндэслэлийг тусад нь тогтоох үед Эрүүгийн хэргийн шүүх хурал болох төлөвтэй байна.
Мөрдөн байцаагчдын хамтарсан баг Юн Сок Ёлийг 19-нд нь баривчилсан ч тэрээр байцаалтад хамтран ажиллахаас татгалзсан байна. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа мухардалд орсны дараа цагдаагийн байгууллага хэргийг прокурорт шилжүүлжээ. Тус улсын прокуророос төрийн эсрэг бослого тэмцэл өдүүлсэн хэргээр байцаагдаж байгаа тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны мөрдөн байцаалтад үндэслэн Юн Сок Ёлийн гэм буруутайг нотлох боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Тиймээс хэргийн холбогдох нотлох баримт, материалыг сайтар нягталж үзээд түүнийг яллах нь зүйтэй гэж үзсэн байна.
БНСУ-ын түүхэнд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос өмнө эрүүгийн хэрэгт холбогдсон анхны ерөнхийлөгч Юн Сок Ёлийн хууль эрх зүйн сорилтууд улам ээдрээтэй болж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч албан тушаал хашиж байх хугацаандаа ял шийтгэл хүлээдэггүй. Гэхдээ тус улсад төрийн эсрэг бослого тэмцэл өдүүлсэн хэрэг нь ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх нөлөөлдөггүй цөөн хэдэн эрүүгийн хэргийн нэг ажээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль нь өнгөрсөн 12-р сарын 3-ны өдөр улс төрийн сөрөг хүчнээс улс орноо авран хамгаалахын тулд цэргийн онц байдал зарласан байна. Тэрхүү онц байдал нь эцэстээ эрүүгийн хэрэг болон хувирсан ч тэрээр одоог хүртэл хуулийн байгууллагатай хамтран ажиллахаас татгалзсаар байна.