Мөн В.Путин "Бид уулзаж, өнөөгийн бодит байдалд үндэслэн АНУ, ОХУ-ын аль алиных нь ашиг сонирхолд нийцсэн, өргөн хүрээг хамарсан асуудлуудыг ярилцах нь зөв” хэмээн хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөснийхөө дараагаас В.Путиныг хэлэлцээрийн ширээний ард суухгүй бол ОХУ-ыг онилсон татварын дарамт, шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж сүрдүүлсэн юм. Гэсэн ч В.Путин Цагаан ордны шинэ тэргүүний сүрдүүлгийг үл харгалзан түүнийг "Прагматик", "Ухаалаг" удирдагч гэж сайшаажээ. Мөн өнгөрсөн хугацаанд В.Путин АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай үргэлж ажил хэрэгч, прагматик, тэр дундаа харилцан итгэлцлийн үндсэн дээр харилцаа тогтоож ирсэн гэдгээч онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Д.Трампын хийсэн газрын тосны салбарыг онилсон мэдэгдэл нь эрчим хүчний үнийн огцом хэлбэлзэл, харин хориг арга хэмжээ нь хоёр улсад хохирол учруулж байгааг В.Путин онцолжээ.
Тэгвэл шинжээчид Д.Трампын Засгийн газар дайны асуудлаар, тэр дундаа Москвагийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж, Украиныг зөнд нь орхих вий гэж болгоомжилж байсан ч бодит байдалд Т.Трампын шийдэмгий байдал В.Путинд дарамт учруулж байгаа бөгөөд хэтдээ хожил Украины талд эргэх төлөвтэй байгааг онцолж байна.