Нийсллэлийн Прокуроын газраас Дорноговь аймагт 12 настай охины амь насыг хохироосон Г.Гантулгад холбогдох хэрэг, Дүжнжингаравт болсон газ дэлбэрэлтийн хэрэгт холбогдсон "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, ажилтан Ч.Ренцэндорж нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Дүнжингаравт болсон дэлбэрэлтэд жижиг оврын автомашины жолоочид буруу байхгүй харин дашваанжил компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа алдснаас үүдэж уг гэмт хэрэг гарсан гэж дүгнэж, шүүхэд шилжүүлжээ.
Нийсллэлийн Прокурорын газраас Дүнжингаравт болсон дэлбэрэлтээс үүдэж нийт 18.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар мөн мэдээлсэн юм. Үүнээс гадна Нүүрсний гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан нарыг холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөн прокурорын байгууллагын мэдээллээр 2024 онд авлига, албан тушаалын хэрэг 4.9 хувиар өсжээ. Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 197, хахууль авах, өгөх 128 хэргийг шүүхэд шилжүүлжээ.