Бусан хотоос Хонгконгийн чиглэлд хөөрөхөөр бэлтгэж байсан Аir Busan компанийн Air Bus 321-200 онгоц орон нутгийн цагаар 22 цаг орчимд сүүл хэсгээсээ шатаж эхэлсэн байна.
Тус онгоцонд нийт 176 хүн зорчихоор суусан байсан бөгөөд тэдний гурав нь хөнгөн гэмтэл авсныг албаныхан мэдэгджээ. Гал сөнөөгчид ослын газарт цаг алдалгүй ирж, галыгцаг орчмын хугацаанд унтраасан байна.
Төрийн мэдлийн агаарын тээврийн компанийн онгоц Бусан хотын Гимхэ олон улсын нисэх буудалд шатсан бөгөөд онгоц сүүл хэсгээсээ шатаж эхлэх үед зорчигчдыг хийлдэг гулсуур ашиглан амжилттай нүүлгэн шилжүүлжээ.
Галын шалтгааныг шалгаж эхэлсэн төдийгүй зорчигчийн тээшинд шатамхай бодис байсныг нягтлалгүйгээр нэвтрүүлснээс уг хэрэг гарсан байж магадгүй гэж Өмнөд Солонгосын дотоодын хэвлэлүүд мэдээлж байна
Тэгвэл зарим эх сурвалжууд онгоц шатсан явдлыг 20 орчим жилийн туршид ашиглагдаж байгаа Air Bus онгоцны ашиглалтын хугацаа дууссантай холбоотой гэж үзжээ.