Засгийн газар шүүхийн тогтоолыг давсан шийдвэр танилцууллаа
Засгийн газраас хаврын морин уралдаан зохион байгуулах хугацааг наашлуулах талаар танилцуулсан нь шүүхийн 2 удаагийн тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн эрх мэдлийг уландаа гишгэсэн үйлдэл болж байна гэж УИХ-ын зарим гишүүд шүүмжилж байна.

Улсын дээд шүүхээс шийдвэр гарч Засгийн газарт даалгасны дагуу 2019 онд Засгийн газрын 57 дугаар тогтоолыг баталжээ. Уг тогтоолд жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм. Тэгвэл Засгийн газар шүүхийн 2 ч удаагийн шийдэрийг үл харгалзан хаврын морин уралдаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар таницууллаа. Өнгөрсөн жилүүдэд өвлийн хахир хатуу цагт морин уралдаан зохион байгуулсанаас шалтгаалан унаач хүүхэд амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлтэй тохиолдолууд ихээр бүртгэгдэж байсан тул дээрх шүүхийн шийдвэр гарч байжээ.гэвч одоогийн засгийн газар хүүхдийн эрхийг үл тоон өөрсдөөсөө хариуцлагыг бултуулан аймагийн удирдлагуудад уралдаан зохион байгуулах бүрэн эрхийг шилжүүлсэн юм. Тэгвэл энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлбэл зг үндсэн хуулийн цэцийн өмнө хариуцлага хүлээх хэмжээний асуудал болж гишүүдийн төлөөлөл хэлж байсан юм.

Хэрэв Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан нь л ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж ажиллаж байгаа гишүүн саранчулуун санууллаа. Тэрээр мориноос унаснаас шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болж байжээ.

Морин уралдааныг зохион байгуулахгүй байгаа нь үндэсний өв соёлыг устгах гэсэн явдал гэж уяачид үзэж байгаа.  Тэгвэл УИХ-ын гишүүдийн зүгээс зуны дэлгэр цагт морины уралдаан зохион байгуулах хангалттай боломж байгаа гэдгийг онцолж байсан юм.