Манай улсад хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс хүйсийн ялгамжаар өөр өөр түвшинд байна. Эмэгтэйчүүд туршлага болон боловсрол эзэмшсэн байдлаараа эрэгтэйчүүдээс илүү ч ажил мэргэжил, салбарын ялгаанаас үүдэн эрэгтэйчүүдээс бага цалин авдаг нь тогтоогдсон байдаг байна. Үүнтэй холбоотойгоор зарим тоон мэдээллийг хүргэе.
- 2024 оны 3-р улиралын байдлаар улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлэгч нийт 1.360.000 иргэн байна. Тэгвэл үүний 740.000 нь эрэгтэйчүүд байгаа бол 619.000 мянга нь эмэгтэйчүүд байна.
- Тэгвэл дундаж цалин эрэгтэйчүүдийнх 2.8 сая, эмэгтэйчүүдийнх 2.2 сая төгрөг буюу эрчүүдийнхээс 26.6 хувиар бага байгаа юм
- Хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг ажил мэргэжилээр нь ангилж үзвэл хамгийн өндөр буюу 25.6 хувийг мэргэжилтэн, хамгийн бага буюу 0.3 хувийг зэвсэгт хүчний ажил, мэргэжилтэй эмэгтэйчүүд эзэлж байна.
- Харин ажиллаж байгаа байгууллагын төрлөөр нь авч үзвэл хамгийн өндөр буюу 38.2 хувь нь хувийн байгууллагад ажилладаг бол хамгийн бага буюу 0.1 хувь нь олон улсын байгууллагад ажилладаг байна.
Хүйсийн ялгаатай байдлын улмаас хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин өөр түвшинд байгаа юм. Тэгвэл салбарын байгууллагаас 2019, 2021, 2023 онуудад хийгдсэн “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-д тайлан гаргасан бөгөөд эмэгтэйчүүд туршлага болон боловсрол эзэмшсэн байдлаараа эрэгтэй хүмүүсээс илүү хэдий ч ажил мэргэжил, салбарын ялгаатай байдлын улмаас эрэгтэйчүүдээс бага цалин авдаг юм байна.
Эмэгтэйчүүд үйлчилгээний байгууллагад ихээр ажилладаг бол эрэгтэйчүүд уул уурхай, машин механизм зэрэг салбарт ажиллаж байгаа юм. Үүнээс харвал эмэгтэйчүүдийн ажиллаж байгаа салбарын цалин бага учир цалингийн дундаж хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс бага байгаа юм байна. Мөн 20-39 эмэгтэйчүүд бусад насны эмэгтэйчүүдтэй харьцуулахад хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардаг тул эрэгтэйчүүдийн ажиллах хүчний тоо өндөр байна. Тэгвэл иргэдийн зүгээс харилцан адилгүй байр суурьтай байгаа бөгөөд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж цалингийн хэмжээ ялгаатай зэргийг хэлж байсан юм.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаатай байдал эмэгтэйчүүдийн ажил, хөдөлмөр эрхлэлтэд ч мөн адил нөлөөлж байгаа юм. Иймээс хүйсийн тэгш эрхийг бий болгож, хөдөлмөрийн үнэлэлтэд анхаарах шаардлагатай байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцоог тэнцвэртэй хадгалсанаар эдийн засгийн өсөлт болон улсын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой юм байна.