“Google” газрын зургийн систем дээрээ “Мексикийн булан” гэх нэршлийг, “Америкийн булан” болгон өөрчилжээ
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп албан тушаалдаа орсон эхний өдрөө "Мексикийн булан" гэх нэршлийг "Америкийн булан" болгон өөрчлөх зарлигт гарын үсэг зурж, албан бичиг баримтуудад дээрх нэршлийг өөрчлөхийг үүрэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан технологийн аварга "Google" компани газрын зургийн хайлтын систем дээрээ нэршлийг "Америкийн булан" болгож өөрчилжээ.

Мягмар гарагт "Google" компани цахим хуудастаа "Засгийн газруудын албан ёсны эх сурвалж бүрт газар орны нэршлийг өөрийн урт хугацааны туршлагадаа үндэслэн нэрийддэг” хэмээх залруулга тайлбар өгсөн байна. Мөн зөвхөн АНУ-ын хэрэглэгчид "Google maps" аппликейшн дээр "Америкийн булан" гэх нэршлээр хайлт хийж болох төдийгүй бусад орны хэрэглэгчдэд "Мексикийн булан" гэх тогтсон нэршлээр харагдана гэдгийг тус компанийн тайлбарт дурджээ. Өөрөөр хэлбэл, АНУ дахь "Google" газрын зураг нь газарзүйн нэрсийн мэдээллийн системд хийгдсэн шинэчлэлтүүдийг тусгах юм. Харин бусад орны хэрэглэгчид, тэр дундаа Мексик дэх програмын хэрэглэгчид "Мексикийн булан" гэсэн газар зүйн нэршлийн нэрийг үргэлжлүүлэн ашиглах юм байна.

Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар Хойд америкийн хамгийн өндөр оргил болох "Аляскийн Денали" уулыг "Маккинли" уул гэж нэрийдэхээр болсон юм.

"Google" компанийн зүгээс энэхүү шинэчлэлээ танилцуулсны дараа Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Хойд Америкийг хуучин нэршлээр нь "America Mexicana" буюу "Мексикийн Америк" болгон өөрчлөх ёстой хэмээн хошигножээ.

Мексик, АНУ-ын эх газраар хүрээлэгдсэн Атлантын далайн алслагдсан булан газрыг "Мексикийн булан" гэж нэрийддэг байна.