Нэмэгдсэн өртөгийн албан татварын системийг дэлхийн 175 улс нэвтрүүлсэн байдаг. Энэхүү татварын систем нь далд эдийн засгийг ил болгох мөн бусад татвараа бодвол хяналтын үүргийг илүүтэйгээр биелүүлдэг байна. Манай улс НӨАТ-ын системийг нэвтрүүлсэнээр улсын төсвийн 24-27 орчим хувийг тус татвараар бүрдүүлдэг болжээ. Хэдийгээр улсын төсвийн томоохон хувийг бүрдүүлж байгаа уг татварын систем нь төрд ээлтэй ч эргээд аан, болоод иргэдэд санхүүгийн дарамт болж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдийн нөат-ын өр ойролцоогоор 540 тэрбум төгрөгт хүрчээ. Татварын хувь хэмжээ өндөр байгаа нь аан-үүд үйл ажиллагаагаа явуулахад дарамт их байгаа учир хаалгаа барихад ч хүрээд байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцсон ААН-үүдийн төлөөлийн дийлэнх нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээн бууруулах нь татварын багц хуулийн хүрээнд хийгдэж байгаа томоохон өөрчлөлт болно гэж үзэж байна. Мөн түүнчлэн ААН-үүд үйл ажиллагаа өргөжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч татварын дарамтаас шалтгаалан цомхон бүтцээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Тэгвэл энэхүү асуудал УИХ-ын хаврын чуулганаар эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ гэх хүлээлт тэдэнд өндөр байгаа юм.
УИХ-ын зарим гишүүд НӨАТ-ыг 10 хувиас 5 хувь болгож буурууулах нь хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү татварын хэмжээн бууруулсанаар төсвийн орлогыг багасгах эрчдлийг дагуулах магадлалтай ч нөгөө талаас аан байгууллагуудын татварын дарамтыг бууруулах сайн талтай. Мөн нөгөө талаас НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх нь иргэд худалдаа эрхчлэгдээс төлбөрйин баримтаа шаардаж авах зэргээр идэвхжүүлж, далд эдийн засагт эргэлдэж байгаа мөнгийг ил гаргах эерэг талтай юм.