Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон Эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” клубтэй хамтран “Монгол гэр бүл” гэрэл зургийн уралдаан зарлаж, ялагчдыг тодруулжээ. Тус гэрэл зургийн уралдаан нь Монгол гэр бүлийн онцлог, үнэт зүйлс, уламжлал болон харилцаа, өдөр тутмын амьдралын хэв маягийг гэрэл зурагт хадгалах зорилгын дор зохион байгуулагдсан байна. Даяаршиж буй энэ цаг үед уламжлалт ёс заншлаа үр хойчдоо өвлүүлэн, тэдгээрийг эрхэмлэж монгол гэр бүлийн үнэт зүйлсийг хадгалах хэрэгтэй гэдгийг гэрэл зургийн уралдааны ялагчид онцоллоо.
Тус уралдаанд Улаанбаатар, Дархан-Уул, Ховд, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгийн нийт 50 гаруй гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл ирсэн байна. Тэдгээр уран бүтээлчид гэр бүлийн хором бүрийг олон төрлийн өнцгөөс хариуулахыг зорьжээ.
“Монгол гэр бүл” үзэсгэлэн нь Монголын театрын музейд 7 хоногийн хугацаанд үзэгчдийн хүртээл болох юм байна. Монгол гэр бүлийн онцлогоос гадна тулгамдаж буй асуудал болон ялгаатай шинж байдлыг нийгэмд түгээхийг хүссэн гэдгээ гэрэл зурагчид хэлж байсан юм.