ХХОАТ-ыг 10 хувиас 1 хувь болгож хавтгайруулан бууруулах боломжгүй гэж Сангийн сайд мэдээллээ
“D-Өргөдөл” цахим системд иргэн Р.Шинэгэрэл хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай өргөдлийг байршуулсан. Тус өргөдлийг 100 мянга гаруй иргэн  дэмжсэн тул Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх боломж үүссэн байсан юм. Гэвч  багагүй хүлээлттэй байгаа тус санал хуулийн төсөл болж УИХ-аар хэлэлцэгдэх боломжгүй тухай Сангийн сайд Жавхлан тайлбарласан юм.  

Д-Өргөдөл цахим системд иргэд хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлэх боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдийн цалин хөлс орлогоос авах татварын хувь хэмжээ өндөр байгаа нь санхүүгийн дарамтад орох гол шалтгаан болж байгааг иргэд хэлдэг. Иймд иргэн Р.Шинэгэрэл Д-Өргөдөл цахим системд хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгож бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдлийг 100 мянга гаруй иргэн дэмжсэнээр УИХ болоод Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх боломж үүсээд байсан юм. Гэвч иргэний гаргасан санал хуулийн төсөл болж хэлэлцэгдэхгүй бололтой. Учир нь хувь хүний албан татвар нь орон нутаг болон нийслэлийн төсвийн орлогийн 50-70 орчим хувийг бүрдүүлдэг байна. Хэрэв энэхүү орлогын хувь хэмжээг 10 хувиас 1 хувь хүртэл хавтгайруулж бууруулбал төсөв бүрдэхгүй байх хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж Сангийн сайд тайлбарлалаа. Мөн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй байна.

Мөн УИХ-ын нэр бүхиий гишүүд НД-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. НД-ын сан нь жил бүр улсын төсвөөс 2 их наядын татаас авдаг байна. Энэхүү шимтгэлийг бууруулах тусам улсаас өгөх татаас нэмэгдэх тул мөн л боломжгүй юм байна.

Улмаар иргэний гаргасан саналыг УИХ дахь Төсвийн байнгын хуралдаанаар хэлэлцэн өргөдлийг татварын багц хуулийг боловсруулах танилцаж, үүрэг бүхий ажлын хэсэгт хэсэгт шилжүүлэх саналыг гаргажээ. Иргэдийг хуулийн төсөл санаачлах хууль боловсрууулалтын үйл явцад оролцуулна хэмээн нээлттэй цахим парламентыг бий болгосон ч иргэдийн санал УИХ-аар дэмжигдэхгүй, бодит ажил хэрэг болохгүй бололтой.