Пүрэв гарагт АНУ-ын 500 томоохон компани, аж ахуйн нэгжүүдийг хамруулдаг S And P 500-ийн индекс 3-аас дээш хувиар буурч, ам.долларын ханш суларсан ч алтны ханш 3 орчим хувиар өсөж, түүхэн дээд үзүүлэлтдээ хүрлээ.
Зах зээлийн тодорхойгүй байдал, дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий хоёр гүрний хоорондох худалдааны хурцадмал байдал эрчижсэн зэрэг шалтгааны улмаас хөрөнгө оруулагчид аюулгүй худалдан авалтыг эрэлхийлж, алт руу хошуурч байна гэж мэдээллээ.
Зах зээлийн индекс, хувьцааны ханш унах үеэр Засгийн газрын бондуудын борлуулалт өсөн нэмэгддэг тогтсон уламжлал нь АНУ-ын зах зээлд ажиглагдсангүй. Энэ нь АНУ-ын Засгийн газрын санаа зовох асуудал гэдгийг ерөнхийлөгч Д.Трамп хүлээн зөвшөөрчээ.
Пүрэв гарагт Д.Трамп “Шилжилтийн үед өвдөлт мэдэрч болох хэдий ч татварын шийдвэр нь хоёр улсад ашигтай” гэж хэллээ. Үргэлжлүүлэн тэрбээр буулт хийхэд оройтоогүй, боломжит цаг хугацаа нь тохиож байна хэмээх тайлбарыг өгсөн нь вашингто хэлэлцээнд нээлттэй хандах боломжтойг гэх санааг илтгэж байна.
Пүрэв гарагт АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник “Татварын бодлоготой холбогдуулан бид хүртэх ёстой тэр хүндлэлээ хүртэж эхэлсэн бөгөөд удахгүй томоохон хөрөнгө оруулалт, худалдааны гэрээнүүд ар араасаа байгуулагдах болно” хэмээн Д.Трампын шийдвэрийг өмгөөлсөн тайлбар өгчээ.