Хаврын чуулган эхлээд сар орчмын хугацаа өнгөрч байна. Гэсэн хэдий ч чуулганы хуралдаанд суух гишүүдийн ирц хангалтгүй хэвээр байна. Зарим үед гишүүдийн ирц хангалтгүй байдгаас шалтгаалан хэлэлцэх шаардлагатай чухал хуулийн төслүүдийн тов дарааллыг ч хойшлуулах тохиолдол цөөнгүй ажигллагддаг. Мөн УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаандаа цагтаа амжиж ирдэггүй, аль эсвэл чуулганы хуралдаандаа ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд буцаад гардаг, дүр зураг үргэлжилсээр байна.
Хамгийн ойрын жишээгээр Пүрэв гаргийн УИХ-ын чуулганы хуралдаанаар зээлийн мэдээллийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураалт явуулахад, унасан саналыг босгохын тулд олон удаа горимын санал гарган удаа дараа санал хураажээ. Тэгвэл энэ байдлыг цаашид таслан зогсоох нь зүйтэй гэж УИХ-ын дарга үзсэн байна.