Өнгөрөгч Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн зэвсэгт хүчиндээ Украины эсрэг явуулж байгаа бүх цэргийн үйл ажиллагааг зогсоохыг тушаасан юм. Тэрээр гал зогсоох хэлэлцээр бямба гаргийн 18:00 цагт эхэлж, 30 гаруй цагийн хугацаанд үргэлжилнэ гэж мэдэгдсэн. Ням гаргийн шөнө ОХУ-ын төрийн мэдлийн Тасс агентлаг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснийг иш татан, ерөнхийлөгч В.Путин гал зогсоох хэлэлцэрийн хугацааг сунгах тушаал өгөөгүй гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа цэргийнхэн үүнийг чанд сахисан гэж мэдэгдлээ. Харин Украины Засгийн газар болон Зэвсэгт хүчний жанжин штабаас дайны фронтын шугамд Оросын арми 450 орчим удаа их буу, миномёт ашиглан цохилт өгснөөс гадна дрон, пуужингаар удаа дайрсан гэж буруутгалаа. Тэгвэл В.Путины нэг талт гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Украины цэргүүд квадрокоптер маягийн нисгэгчгүй онгоцоор 900 удаа цохилт өгсөн гэж хариу мэдэгдлээ.
Үүнтэй холбогдуулан Володимир Зеленський хоёр улсын хил дамнан байлдааны ажиллагаа явуулж байгаа Украины Зэвсэгт хүчин өнгөрсөн амралтын өдрөөр 96 удаа агаарын цохилтод өртсөн гэж мэдэгджээ. Зеленский "Гал зогсоох" тухай Путины хэлсэн үг "Хоосон" бөгөөд "Энэ дайны цорын ганц эх сурвалж, түүнийг сунжруулах шалтгаан нь орос улс гэдгийг энэ улаан өндөгний баяр тодорхой харууллаа" гэж хэллээ.
Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп “Энэ долоо хоногт Орос, Украин хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа мэдэгдлээ. Хоёр тал хөдөлгөөнд орж, АНУ-ын хамтаар томоохон ажлын ард гарч, харилцан ашиг хүртэх болно хэмээн хэллээ.