“Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээ энэ сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдана
“Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээ өнөөдрөөс эхэллээ. Тус арга хэмжээ нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Монголын түүх - Гэрэл зурагт” уриан дор болж байна. Түүх, өв соёл, байгаль болон орчин үеийн сэдвүүдээр орон даяар урьд өмнө дэлгэгдэж байгаагүй гэрэл зургуудыг олны хүртээл болгож байгаа юм.

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээ энэ долоо хоногт эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээ “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор болж байгаа бөгөөд түүх, өв соёл, байгаль, орчин үеийн сэдэвт гэрэл зургуудыг нийтэд түгээж, гэрэл зургийн хөгжил, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.

Мөн “Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээнд урьд өмнө нь дэлгэгдэж байгаагүй гэрэл зургууд олны хүртээл боллоо. Тухайлбал манай улсад 1935 онд гэрэл зургийн алба байгуулагдсан хэдий ч 1845 онд монголчууд анх гэрэл зурагт дүр төрхөө үлдээж байжээ. Энэ нь манай улсын гэрэл зургийн үүсэл хөгжил 180 жилийн түүхтэй гэдгийг нотолж байгааг салбарынхан онцолж байна.

Түүнчлэн манай улсын гэрэл зурагчдын уран бүтээл бусад улс орноос ихээхэн ялгаатай байдаг байна. Тухайлбал түүх, өв соёлын онцлог байгалийн өвөрмөц тогтоцыг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг байна. Мөн цаашид баримтат гэрэл зургийн төрлийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг салбарынхан хэллээ.

Мөн үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа иргэдийн сэтгэгдэл өндөр байсан юм. Тухайлбал түүхэн цаг үеийн гэрэл зургуудыг үзэж сонирхосноор түүхийн мэдлэг, ойлголтоо сэргээж, нэмэгдүүлж байна гэдгийг хэлж байсан юм.

“Гэрэл зургийн долоо хоног” арга хэмжээ энэ сарын 21-ээс 27-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд 300 орчим гэрэл зурагчдын бүтээл орон даяар олны хүртээл болох юм байна.