Пап лам Франциск 88 насандаа таалал төгсжээ
Өнгөрсөн Даваа гарагт Ромын Пап Францис 88 насандаа таалал төгсжээ. Тэрээр Аргентины нийслэл Буэнос-Айрос хотод мэндэлсэн бөгөөд 2013 онд Латин Америк гаралтай Иезутын нийгэмлэгээс сонгогдсон анхны пап болж байжээ.

2025 он гарсаар түүний бие, эрүүл мэндийн нөхцөл байдал огцом муудаж, уушгины хатгаа, бөөрний дутагдлын улмаас хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Пап Францис баян хоосны зааг ялгаа туйлдаа хүрснийг арилгах, энэ чиглэлд арга хэмжээ авахыг уриалж, дэлхийн өнцөг булан бүр дэх ядуу буурай хүмүүст тусламжын гараа сунгахыг дэлхий нийтэд уриалсаар байсан юм.

Францис амьдралын сорилт бүртэй тууштай тэмцэхийг олон нийтэд уриалж, итгэгчидтэй харилцах энгийн хэв маягаараа алдартай байсан юм. Пап лам орон нутгийн цагаар даваа гаргийн 7 цаг 30 минутад таалал төгссөн гэж Ватиканы зүгээс мэдэгдлээ.

Эх сурвалжуудын хэлснээр тэрээр амьсгал хураахаасаа өмнө албан үүргээ гүйцэтгэхийг хүссэн төдийгүй Пап Францис Орос, Украины талуудыг энхийн хэлэлцээр байгуулж, нэн даруй гал зогсоохыг уриалж, Израил, Хамас-ын мөргөлдөөнийг эвлэрлийн гэрээгээр дуусгавар болгох ёстой гэж мэдэгдсэн байна.

Өнөөдөр буюу Мягмар гарагт Гэгээн Ширээт улсаас өгсөн мэдэгдэлд Пап лам Францис цус харвалт, зүрхний дутагдлын улмаас амиа алдсан тухай дурджээ. Мөн Пап ламыг даваа гаргийн үүрээр буюу нас барахаасаа өмнө комд орж, улмаар нас барсан хэмээх тайлбарыг өгчээ.