Нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд дунджаар 400 мянган төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Энэ бол нэг хүүхдийн дундаж зардал. Харин олон хүүхэдтэй айлын хувьд энэ тоо хэд дахин өсөж, эцэг эхчүүдийн хувьд эдийн засгийн хамгийн том дарамтуудын нэг хэвээр байна. Иймээс хүүхдийн мөнгө буусны дараа хичээлийн бэлтгэл ажлыг хангаж байгаа ч хүүхдийн мөнгө зөвхөн сурагчдын хичээлийн хэрэгсэлд зарцуулагдаж байгаа нь хүндрэлтэй байгаа тухай хэлж байсан юм.
Олон хүүхэдтэй өрхөд хичээлийн бэлтгэл ажил тодорхой хэмжээний санхүүгийн дарамт үүсгэж, зарим өрх хэдэн сая төгрөг зарцуулах шаардлага гардаг. Учир нь бага насны хүүхэд өдөр ирэх тусам өсөж томордог тул өнгөрсөн жил өмссөн дүрэмт хувцас нь таардаггүй, дахин шинээр авах шаардлагатай болдог. Мөн зарим улсын сургууль поло цамц өмсөж байхад, зарим нь уламжлалт срочкон цамц өмсөх зэрэг өөрчлөлтүүд гардаг байна. Иймд зарим эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн бүх зардлыг урьдчилан төлөвлөж чаддаг бол заримд нь төлөвлөөгүй зардал нэмэгдэж улмаар хэсэгчлэн цуглуулах, хичээлийн бэлтгэлээ үе шаттайгаар хангах зэрэг асуудал тулгарч байна.