Өчигдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Ингэснээр 08-р сарын 29-ний 18:00 цаг хүртэл АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх нэр дэвшигчдийг бүртгэсэн байна. Одоогоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, О.Цогтгэрэл, Ө.Шижир нар Үндэсний бодлогын хороонд АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ тус тус өгөөд байна.
Ардчилсан намын ҮБХ хуралдаж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн дүрмийн дагуу намын даргаа сонгох шийдвэр гаргасан намын үндсэн дүрэм болон намын даргыг сонгох журамд заасны дагуу намын даргад нэр дэвшигч нь үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүнээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн намын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй болсон.
08-р сарын 29-ний 17 цагийн байдлаар Ардчилсан намын даргад нэр дэвшихээр УИХ-ын улмаар Бөхчулууны Пүрэвдорж, Жудагын Баярмаа, Одонгийн Цогтгэрэл, Өлзийхүүгийн Шижир нар дөрвөн гишүүн хүсэлтээ өгсөн байна.
ҮБХ дээр шаардлага хангасан нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөх юм. Ялалт байгуулсан нэр дэвшигчийг Намын их хурлаар батламжлах заалттай юм. Харин олон нэр дэвшигч гарсан тохиолдолд 2, 3 шатны өрсөлдөөн гарч болох зохицуулалт бий. Ингэхдээ дийлэнх олонхын санал авч чадаагүй бол 10 хувиас доош санал авсан хүн нь хасагдана. ҮБХ-ноос 08-р сарын 29-ний 18.00 цаг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэж авч, 19.00 цагт материал нь үнэн зөв эсэх, намын дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг дүгнэж, дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр намын үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг дүгнэн гаргах юм байна. ҮБХ 08-р сарын 31-ний өдөр үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулахаар товложээ.