Нэг сая хүртэлх төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгохоор НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөд тусгажээ

ЗГ-аас 2026 оны төсвийн тухай хуулийг өргөн мэдүүлэхийн зэрэгцээ НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, НӨАТ-ын баримтын бүртгэлийг сайжруулах зэрэг хоёр үндсэн зорилгыг тусгажээ. Тэгвэл олон нийтийн дунд хүлээлттэй байсан хуулийн зохицуулалт өөрөөр өргөн баригджээ. Учир нь иргэд худалдан авалт бүрээс 5 хувийн буцаан олголт авахыг дэмжиж, хүсэлтээ илэрхийлж байсан бол өргөн мэдүүлсэн хуульд нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад 5 хувийн буцаан олголт олгоно гэж заасан байна. 

НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал  
-800 мянга хүртэлх орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх
-1,5 сая төгрөг хүртэлх орлоготой иргэний 800 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээнд татвар авахгүй
-2,5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг дунд үйлдвэрлэл татварын хөнгөлөлт эдлэх
-Орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй ААН хялбаршуулсан горимоор 1 хувийн татвар төлдөг. Тэгвэл 50 сая гэсэн босгыг 400 сая төгрөг болгох
-Татвараа төлөөгүй аж ахуй нэгжүүдийн дансыг хаадаг бүдүүлэг зохицуулалтыг зогсоох зэрэг зохицуулалтууд хийгдэнэ. НӨАТ-ын орлого нь улсын татварын орлогын 24-27 орчим хувийг бүрдүүлдэг . Тэгвэл тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, баримтын бүртгэлийг сайжруулах үндсэн зорилтыг тусгажээ. Үүний хэрээр татварын орлого мөн нэмэгдэнэ гэж тооцоолжээ. 

Тэгвэл иргэн болоод ААН-үүдэд тулгамддаг нэн тэргүүний асуудал бол НӨАТ-ын татварын хувь хэмжээг бууруулах,бүх худалдан авалтад бус өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувийг багасгах зэрэг асуудлуудыг нэрлэгдэг. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд л 800 мянган төгрөгийн худалдан авалтаас 16.000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авдаг байсан бол 40.000 төгрөгийн буцаан авах юм. Үүний зөрүү мөнгө нь 24 мянган төгрөг болж байна. Үнийн өсөлт өндөр байгаа энэ үед энэ хэмжээний өөрчлөлт иргэдийн амьжиргаанд өөрчлөлт үзүүлэхгүй юм.  Хэрэв энэхүү хуулийн төсөл УИХ-аар эцэслэгдэн батлагдвал ирэх 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ.